“Жянь Жэний хүрэл хөшөө”-г Токиогийн паркт босгожээ
2022-07-20 15:57:52
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсад нэр нөлөө бүхий уран барималч, Хятадын дүрслэх урлагийн галлерейн захирал У Вэйшаний бүтээсэн “Жянь Жэний хүрэл хөшөө” уран баримлыг 7-р сарын 20-нд Японы Токиогийн Уено бүсийн паркт босгожээ.

“Жянь Жэний хүрэл хөшөө”нь эгэл төрх байдалтай, өндөр нь 250 см, суурь хэсгийг нь нэмбэл 280 см, шар зэсээр бүтээжээ. Тус бүтээл нь бэрхшээлээс шантрахгүй хатуу зориг гарган зургаан удаа зүүн далайд аялан Японд хүрсэн  Тан гүрний үеийн Жянь Жэнь хуврагийн дүр төрхийг зохион бүтээмжийн аргаар урлан бүтээжээ.

Хятадаас Японд суугаа элчин сайд Кун Шюань-Ю, Токио хотын захирагч, хатагтай Юрико Коике, Японы Гадаад хэргийн сайдын захиргааны ажилтан Шинго Мияке зэрэг Хятад Японы зочид төлөөлөгчид хамтдаа “Жянь Жэний хүрэл хөшөө”-г нээлээ.

Элчин сайд Кун Шюань-Ю хэлсэн үгэндээ: Жянь Жэнь багш бол Хятад Японы соёлын солилцооны түүхийг эхлүүлэгчдийн нэг бөгөөд Хятад Японы өнө удаан найрсаг харилцааны бэлэг тэмдэг юм. Хятад Япон харилцаагаа хэвийн болгосны 50 жилийн ойг тохиолдуулан “Жянь Жэний хүрэл хөшөө”-г Уено бүсийн паркт босгосон нь чухал ач холбогдолтой гэсэн байна.





\Уртнасан.\