Ли Кэчян: Олон улсын бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлнэ
2022-07-20 09:45:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 19-нд Дэлхийн эдийн засгийн форумын Олон улсын аж ахуйн нэгжийн эзэдтэй хийсэн тусгай цахим яриа уулзалтын үеэр хэлэхдээ: Хятад улс зах зээлд чиглэсэн, хуульчлагдсан, олон улсын бизнес эрхлэлтийн орчныг бүтээн байгуулахын тулд хичээх болно. Цар тахлаас сэргийлэхийн аюулгүй байдлыг баталгаажуулсан урьдал нөхцөлийн дагуу цар тахлыг илүү оновчтой, шинжлэх ухаанчаар сэргийлж, виз олголт, шинжилгээ хийх зэрэг бодлогоо улам сайжруулж, олон улсын зорчигч тээврийг эмх цэгцтэй сэргээн нэмэгдүүлж, гадаадын оюутнуудад “ирэх хүсэлттэй хүн болгон ирж болох” бодлого хэрэгжүүлж, гадаадад гарч бизнес худалдаа болон хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг эмх дараатай нэмэгдүүлж, дотоод гадаадын хүмүүсийн хэлхээ холбоо, солилцоо хамтын ажиллагааг дэмжих болно. Хятад улсад байгаа гадаадын аж ахуйн нэгжүүдэд тулгарсан асуудлын талаар Хятадын холбогдох салбар, байгууллага нэгэнтээ тусгай ажлын хэсгийн механизм гаргаж, санаачилгатайгаар үйлчилгээ үзүүлэн хүндрэл бэрхшээлийг нь зохицуулж байна гэж онцлов.