Шиньжяны бодит байдал
2022-07-20 17:08:32
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн департамент саяхан "Эли Визелийн үндэс угсаагаар нь устгах болон харгис үйлдлээс урьдчилан сэргийлэх тухай хууль"  хэмээхийн 2022 оны жилийн тайланг Конгресст өргөн барьж, АНУ-ын түүхэн дэх анхны "Харгислалыг урьдчилан таамаглах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах стратеги"-йг гаргажээ. Ингэснээр  "Үндэс угсаагаар нь устгаж",  “Албадан хөдөлмөрлүүлж байна” хэмээх хар малгайг БНХАУ-ын Шиньжянд дахин өмсгөжээ.

Дэлхийн 2-р дайны үеийн нацистын их хядлагад амьд үлдсэн еврей гаралтай Америкийн зохиолч Эли Визель эмгэнэлт гамшгаар амиа алдсан хүмүүсийн төлөө үг хэлж зүтгэж байв. АНУ түүний нэрээр хуулийн төсөл хэмээхийг боловсруулж, Хятад улс зэргийн олон улс орны хүний эрхийн талаар элдэв зүйлийг ярьж, цуурхал тараан, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, Америк маягийн ноёрхлоо хамгаалах гэсэн оролдлогоо нуун далдалж байна.

АНУ-ын Төрийн департаментаас өргөн мэдүүлсэн 2022 оны жилийн тайланд цуурхал тарааж, Шиньжяны асуудлыг гутаан доромжлох арга мэхээ үргэлжлүүлж, 6-р сарын 21-нээс хэрэгжиж эхэлсэн "Уйгурыг албадан хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай хууль"-тайгаа адилхан хүний эрхээр зэвсэг болгож, Шиньжяныг дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнээс салгаж, Шиньжянд албаар тогтворгүй байдлыг бий болгон, Хятад улсын хөгжлийг хязгаарлахыг оролдож байна. Хөвөн, улаан лооль, олон талст цахиур зэргийн Шиньжяны давуу талтай үйлдвэрлэлийг “Хориг тавих гол төсөл” болгосон нь хэрэг дээрээ хүмүүсийн хэлдэг “Албадлагаар ажилгүйдүүлэх” , “Албадлагаар гинжин хэлхээнээс салгах” гэсэн зорилготой биш үү. Шиньжяны хүний эрхийг Америк ингэж хамгаалж байгаа хэрэг үү.  
АНУ ямар тайлан, стратеги, хуулийн төсөл гаргасан ч үнэн бодит байдлыг өөрчилж чадахгүй юм.
Өдгөө Хятадын зуны аялал жуулчлалын ид үе болж Шиньжяныг зорьж очих хүмүүс нэмэгдсээр байгаа бөгөөд саяхан өнгөрсөн Курбан баяраар Шиньжян давхацсан тоогоор нийт 8 сая 857.8 мянган жуулчин хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.84%-иар нэмэгдсэн байна. Аялал жуулчлалын хурдацтай өсөлт нь Шиньжяны тогтвортой хөгжлийн тод нотолгоо юм.
Тоо баримтаас үзвэл, 2016-2021 онд Шиньжяны импорт экспортын нийт хэмжээ 139.8 тэрбум юаниас 156.9 тэрбум юаньд хүрч, худалдааны түнш нь 170 гаруй улс орон, бүс нутгийг хамарсан байна. Энэ оны эхний таван сард Шиньжяны импорт экспортын нийт хэмжээ 67 тэрбум 410 сая юаньд хүрч, 30.9%-иар өссөн байна. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны “найз нөхөд”  нь ч улам олширч байна.
Эдийн засгийн хөгжил нь ажлын байрыг шууд идэвхжүүлдэг. Энэ оны эхний таван сард Шиньжяны хот сууринд 263 мянган ажлын байр шинээр нэмэгджээ. Дэлхийн эдийн засгийн хямралын одоогийн нөхцөлд Шиньжяны эдийн засгийн энэ амжилтыг дэлхий нийтээрээ идэвхтэй үнэлж байгаа юм.