Хөгжиж байгаа эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулжээ
2022-07-21 19:35:14
Share
Share this with Close
youtube WeChat

Азийн хөгжлийн банк 21-нд 2022 оны “Азийн хөгжлийн тайлан”-ы хавсралт тайланг нийтэлж, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжиж байгаа эдийн засгийн 2022 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 5.2 хувиас 4.6 хувь болгосон байна.

Тайланд тэмдэглэхдээ, Ковид-19 цар тахал, Украины хямрал, хөгжингүй эдийн засгийн валютаа авчаах бодлого зэрэг хүчин зүйлээс шалтгаалан Ази Номхон далайн бүс нутгийн хөгжиж байгаа эдийн засгийн өсөлтийн таамаглал доогуур байгаагийн гол шалтгаан болсон байна.

Уг тайланд, энэ оны Өмнөд Азийн бүс нутгийн эдийн засгийн нэмэгдэл 6.5 хувь, Зүүн Азийн эдийн засаг 3.8 хувь, Зүүн Өмнөд Азийн эдийн засаг 5 хувь, Төв Азийн эдийн засаг 3.8 хувь, Номхон далайн бүсийн эдийн засаг 4.7 хувиар нэмэгдэнэ гэж таамаглажээ.