Дижитал Хятад орны бүтээн байгуулалтын чуулга уулзалт болов
2022-07-23 14:02:04
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 23-нд, 5-р удаагийн дижитал Хятад орны бүтээн байгуулалтын чуулга уулзалт Фүжөү хотод нээгдэж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулах яамны сайд Хуан Күньмин оролцож, тусгай сэдвээр илтгэл тавьжээ. 

Тэрээр, Намын 18-р их хурлаас нааш дижитал Хятад орны бүтээн байгуулалт илт амжилт тогтоосон бөгөөд хэтийн төлөв сайтай байна. Тиймээс дижитал салбарын хөгжлөөр үйлдвэрлэл, амьдрал, засаглалын хэлбэрийн өөрчлөлт шинэчлэлтийг ахиулж, шинэ боломжийг алдалгүй ашиглаж, шинэ сорилтыг улам сайн зохицуулах ёстой гэжээ. 

Энэ удаагийн чуулга уулзалтыг ХКН-ын Төв хорооны дэргэдэх Кибер аюулгүй байдал, мэдээжүүлэлтийн алба, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Шинжлэх ухаан технологийн яам, Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яам, Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хороо, Фүжянь мужийн захиргаа хамтран “Инновацаар шинэ өөрчлөлтийг дайчилж, дижитал хөгжлөөр шинэ төлөв тогтоох” гэсэн уриан дор зохион байгуулж байна.