Оросын арми Донецк зэрэг газар дахь Украины цэргийн объектуудад цохилт өгсөөр байна
2022-07-24 10:34:36
Share
Share this with Close
youtube WeChat

Донецк зэрэг газруудад Украины цэргийн объектуудад цохилт өгсөн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам 7-р сарын 23-нд мэдэгдсэн бол Орос Одесса боомт руу дайрсан хэмээн Украин  тал мэдэгдэв. 

Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков 23-ны өдөр хэлэхдээ, Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин өнгөрсөн 24 цагийн дотор Харьков, Херсон, Донецк зэрэг газруудад Украины олон нисгэгчгүй онгоцыг устгасан. Оросын арми Славянск болон бусад газруудад Украины олон тооны пуужин хөөргөгч "Хайл" системд цохилт өгсөн бөгөөд Донецк дахь Украины командлалын цэг, зэвсгийн агуулах, зэвсэг техник цуглуулах цэг зэргийг дайрсан гэжээ. 

Украины өмнөд нутгийн цэрэг дайны командлал 23-ны өдөр мэдэгдэхдээ, Одесса боомтод "калибр" далавчит хоёр пуужин туссан бөгөөд өөр хоёр пуужинг агаарын довтолгооноос хамгаалах хүчин замд нь тосож сөнөөсөн гэжээ. Украины Дэд бүтцийн сайд Кубраков мөн өдөр хэлэхдээ, Одесса боомт руу пуужингаар довтолсон хэдий ч Украин Хар тэнгисээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох бэлтгэлээ үргэлжлүүлнэ гэжээ.