Тойрог замын станц дахь сансрын нисэгчид "Вэньтянь" лаборатори бүхээгт оржээ
2022-07-25 15:59:15
Share
Share this with Close
youtube WeChat

"Вэньтянь" хэмээх лаборатори бүхээг тойрог замд орсны дараа тохиргоог нь амжилттай хийж, түүнийг 2022 оны 7-р сарын 25-ны 03 цаг 13 минутын үеэр тойрог зам дахь сансрын станцын "Тяньхэ" үндсэн бүхээгийн урьд талын хэсгийн амсартай ажилттай залгажээ. Ингэснээр Хятад улс 20 тоннын зэрэглэлийн хоёр сансрын төхөөрөмжийг анхдагч удаа тойрог замд амжилттай холболоо.

Энэ удаагийн холболтыг гүйцэтгэхэд ойролцоогоор 13 цаг зарцуулжээ. Харин өмнө нь хөөргөсөн Шэньжөү нисэгчтэй сансрын хөлөг, эсвэл Тяньжөү ачааны сансрын хөлгийг сансрын станцын үндсэн бүхээгтэй холбоход ердөө 6.5 цаг зарцуулж байсан юм. Шэньжөү нисэгчтэй сансрын хөлөг их төлөв 7.8 тонн, Тяньжөү ачааны сансрын хөлөг 13.5 тонн байсан, харин "Вэньтянь" лаборатори бүхээгт шатахуун тээсэн тул хөөргөлтийн үеийн хүндийн жин нь 23 тонн юм. Иймээс нислэг, хурдаа сааруулах зэрэг хөдөлгөөнүүд нь харьцангуй удаан юм.

"Вэньтянь" лаборатори бүхээг болон "Тяньхэ" үндсэн бүхээгийг тойрог замд холбосон нь Хятад улс 20 тоннын хүндийн жинтэй хоёр сансрын төхөөрөмжийг анхдагч удаагаа тойрог замд холбосон, түүнчлэн сансрын станцад сансрын нисэгчид байрласан хугацаанд анх удаа иймэрхүү холболтыг хийсэн тохиолдол боллоо.

Үүрэг төлөвлөлтийн дагуу тойрог замын сансрын станц дахь “Шэньжөү-14” хөлгийн сансрын нисэгчдийн баг 7-р сарын 25-ны 10 цаг 03 минутын үеэр “Вэньтянь” лаборатори бүхээгийн хаалгыг онгойлгож “Вэньтянь” лаборатори бүхээгт орсон байна.




\Уртнасан.\