Бээжингийн соёлын анхны форум боллоо
2022-07-25 15:49:12
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн соёлын анхны форум 7-р сарын 25-нд Бээжинд нээгдлээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны суртал ухуулгын яамны сайд Хуан Күньмин арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний социализмын бүтээн байгуулалтын талаарх чухал илтгэлийг гүнзгий суралцах хэрэгтэйг онцолоод, соёлын бүтээн байгуулалтын чухал талыг тууштай баримталж, дэвшилтэд соёлын чиг хандлагыг бэхжүүлэн, Бээжингийн соёлын форумыг соёлын хөгжлийг дэмжих, соёлын инновацийг ахиулах индэр болгон бүтээн байгуулж, Хятадын онцлогтой, олон улсын үр нөлөө бүхий соёлын брэндийг бий болгон, үндэсний соёлын төвийн бүтээн байгуулалтыг цаашид ахиулж, социалист соёлын хүчирхэг гүрэн байгуулахын тулд шинэ хувь нэмэр оруулах ёстой хэмээн онцолжээ.

Энэ удаагийн Бээжингийн соёлын форум нь "Өв уламжлал, инноваци, харилцан суралцах" сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд үндсэн форум, дөрвөн салбар форум зэрэг холбогдох үйл ажиллагаанаас бүрджээ.