АНУ-ын эдийн засаг хурдтай уналтад орж байна
2022-07-26 15:21:03
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 25-нд Америкийн эдийн засаг судлаач профессор Расмус хэвлэлд өгсөн ярилцлагадаа, сүүлийн үед нийтэлсэн тоо баримтуудаас АНУ эдийн засгийн уналт руу маш түргэн орж байгааг харуулж байна гээд энэ оны есдүгээр сар гэхэд АНУ-ын эдийн засаг тодорхой уналтад орно гэж тэрээр үзсэн байна.

Гэгээн Мэригийн коллежийн эдийн засагч, профессор Жак Расмус хэлэхдээ, Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын гаргасан цуврал үзүүлэлтүүд одоогоор хөрөнгө оруулалт хурдтай буурч, хэрэглээ өссөн ч инфляцийн улмаас хэрэглээг үнэнхүү өслөө гэж үзэх боломжгүй гэдгийг хүмүүст сануулж байна. Эдгээр үзүүлэлтүүд нь эдийн засгийн уналт руу бид маш түргэн явж байгааг хэлж байна. Зарим эдийн засагчид бидэнд их хэмжээний цомхтгол гараагүй, тиймээс бид эдийн засгийн уналтад ороогүй гэж хэлж байна. Гэвч ажил эрхлэлтийн индекс байнга хоцорч байгаа нь тодорхой болж байна. 9-р сар гэхэд тэд АНУ-ын эдийн засаг уналтад орсон гэдгийг хүлээн зөвшөөрөх болно гэжээ.