Ван И ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоно
2022-07-26 20:54:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 26-нд мэдэгдэхдээ: Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 7-р сарын 28-29-ний өдрүүдэд Узбекистанд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаанд оролцоно. Энэ үеэр, Ван И Узбекистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Норов, Киргизийн Гадаад хэргийн сайд Курубаев, Тажикстаны Гадаад хэргийн сайд Мухриддин нарын урилгаар, дээрх гурван улсад албан ёсны айлчлал хийнэ гэжээ.