Цөмийн асуудлаарх хэлэлцээг барууны зарим орнууд илүү төвөгтэй болгож байна
2022-07-27 10:44:39
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны Ерөнхийлөчгийн тамгын газар 7-р сарын 26-нд мэдээлэхдээ, Иранд тавьсан АНУ-ын хориг арга хэмжээг цуцлах, Ираны цөмийн хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх зорилготой холбогдох хэлэлцээний талаар Ираны ерөнхийлөгч Сейед Эбрахим Раиси хэлэхдээ, Ираны хэлэлцээг ерөөс орхиогүй, харин барууны зарим орнуудын нөлөөллөөр Олон улсын Атомын эрчим хүний агентлагийн зөвлөл Иранд зориулсан шийдвэр гаргаж буй нь хэлэлцээрийг хямралд оруулав. Хэлэлцээг үр дүнтэй болгоход талуудын ашиг сонирхол хамгаас чухал юм, Ираны талын байр суурь зүй зохистой бөгөөд логиктой юм. Бусад талууд ч ийм байж чадвал хэлэлцээ үр дүнтэй болох нь мэдээж юм гэжээ. 

6-р сарыны эхээр АНУ, Их Британи, Франц, Герман зэрэг дөрвөн орны санаачилгаар Олон улсын Атомын эрчим хүчний агентлагийн зөвлөл Иранд хяналт тавих тухай тогтоол гаргаж, Ираны цөмийн үйл ажиллагааг хязгаарлахыг зорьжээ.