8-р сарын 19-нд ажил хаялт зарлана
2022-07-27 10:47:32
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 26-ны өдөр Их Британийн Төмөр зам, далайн тээвэр, тээврийн ажилчдын үндэсний үйлдвэрчний эвлэл мэдэгдэхдээ, Ажил болон тэтгэврийн асуудлаас болж Лондонгийн метроны ажилчид 8-р сарын 19-нд нэг өдрийн ажил хаялт зарлана гэжээ. 

Уг эвлэл өмнө нь 7-р сарын 27, 8-р сарын 18, 8-р сарын 20-нд ажил хаялт зарлана хэмээн мэдэгдэж байсан юм. Үүнд 40 мянган ажилчид, метроны тээврийн 14 компани ажил хаялтад оролцох юм байна. 

Үүнээс гадна, Их Британийн тээврийн ажилчны холбоо мөн 8-р сарын 18 болон 20-ны өдөр ажил хаялт зарлана хэмээн мэдэгдсэн бол галт тэрэгний 7 компанийн олон мянган ажилчид оролцох юм.