“Лижянь-1” зөөгч пуужин анхны нислэгээ амжилттай хийлээ
2022-07-27 16:10:37
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 2022 оны 7-р сарын 27-ны өдрийн 12 цаг 12 минутад Хятадын Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс "Лижянь-1" зөөгч пуужин анхны хөөргөлтөө амжилттай хийсэн бөгөөд сансрын технологийн шинэ туршилтын хиймэл дагуул, тойрог зам дахь агаар мандлын нягтыг хэмжих туршилтын хиймэл дагуул зэрэг 6 хиймэл дагуулыг товлосон тойрог замд нь амжилттай оруулж, хөөргөх ажил бүрэн дүүрэн амжилттай болжээ. Уг зөөгч пуужин нь Хятадын Шинжлэх Ухааны Академиас бие даан судлан бүтээсэн зөөгч пуужин бөгөөд тээж яваа 6 хиймэл дагуулыг сансар судлал, агаар мандлын нягтыг хэмжих зэрэг холбогдох техникийн баталгаажуулалт, туршилтад ашиглах юм.