Сахарын цөлөөс өмнөх Африкийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 3.8% байх төлөвтэй байна
2022-07-27 11:26:00
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 7-р сарын 26-нд Олон улсын валютын сан (ОУВС) “дэлхийн эдийн засгийн төлөв” хамгийн сүүлийн тайланг нийтэлж, 2022 онд Сахарын элсэн цөлөөс өмнөх Африкийн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 4-р сарын төсөөлөлтэй адилхан 3.8 хувиар өснө гэсэн таамаглал хийжээ. Уг тайланд 2022 онд Өмнөд Африкийн эдийн засгийн өсөлтийг 2.3% хүртэл өснө гэсэн төсөөлөл хийсэн бол Нигерийн эдийн засгийн өсөлтийг 3.4%-иар төсөөлжээ.

Сүүлийн хэдэн сараас дэлхийн хүнсний үнэд тогтворжих хандлага гарсан ч 2021 оны түвшнээс хамаагүй дээгүүр байна. Орос-Украины мөргөлдөөн гарахаас өмнө бага орлоготой орнууд, ялангуяа Сахарын элсэн цөлөөс Өмнөд Африкийн бүс нутгийн иргэд хоол тэжээлийн дутагдалд орох, нас баралтын түвшин өндөр зэрэг асуудалд тулгарч байсан. Одоо эдгээр орнууд үр тарианы хямралд илүү ихээр өртөж байна гэж тайланд дурджээ.