Эдийн засгийн өнөөгийн байдал болон эдийн засгийн ажлыг задлан судлав
2022-07-28 20:37:26
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 28-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн судалж, оны сүүлийн хагас дахь эдийн засгийн ажлыг байршуулж, "19 дэх удаагийн ХКН-ын төв хорооны 9 дэх ээлжийн хяналт шалгалтын байдлын тухай ерөнхий тайлан"-г хянан хэлэлцсэн байна.

Хурлаас үзэхдээ: энэ он гарснаас хойш олон улсын ээдрээтэй, хүнд хэцүү нөхцөл байдал болон дотоод өөрчлөлт хөгжлийн хүнд хэцүү тогтмол үүрэгтэй тулгарснаар, нөхөр Ши Жиньпингээр төв болгосон ХКН-ын төв хорооны хүчтэй удирдлага дор, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулж, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажил нааштай үр дүнд хүрч, эдийн засаг нийгмийн хөгжил шинэ амжилт олсон байна. Бүхэл бүтэн улсаараа шаргуу хүчин чармайлт гаргасан бөгөөд үр дүн нь бүрэн хүлээн зөвшөөрөгдөхүйц болсон байна. Үүний зэрэгцээ өнөөгийн эдийн засгийн үйл ажиллагаа тодорхой зөрчилдөөн болон асуудалтай тулгараад байгаа тул бид стратегийн хүч төвлөрлөө хадгалж, өөрсдийнхөө ажлыг тууштай хийх ёстой гэжээ.