“Бүс ба зам” хийгээд Кенийн хөгжил
2022-07-28 15:27:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хурдны галт тэрэгний технологийг ашигласан Зүүн Африкийн хамгийн том боомт болох Момбаса болон Кенийн Найроби хотыг холбосон Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам нь Хятад, Африк хамтаар “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хийсэн чухал бүтээн байгуулалт юм. 2017 оны 5-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны форумд оролцохоор Хятад улсад ирсэн Кенийн ерөнхийлөгч Ухуру Кениататай уулзахдаа, Момбаса-Найроби чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтаар хөтөч болгон төмөр зам, боомтыг нэгтгэсэн эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулж, Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам, Момбаса боомт, Момбаса эдийн засгийн онцгой бүсийн хамтын ажиллагааны шинэ тогтолцоог бий болгохыг онцолсон юм. Түүнчлэн Зүүн Африкийн анхны хурдны авто зам болох Найробийн хурдны замыг саяхан туршилтын журмаар амилуулсан байна. Одоо та бүхэнд ХТРТ-ээс Кенид суугаа сэтгүүлч Жао Чингийн ирүүлсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе. 

2017 оны 5-р сарын 31-нд, Африкийн Кенийн далайн эргийн боомт хот Момбаса баярын уур амьсгалаар бялхаж, Кенийн тусгаар тогтнолоо зарласнаас хойших хамгийн том дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл болох Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам ашиглалтад орсныг тухайн нутгийн иргэд нижгэр тэмдэглэжээ. Кенийн ерөнхийлөгч Ухуру Кениата төрөм зам ашиглалтад орсон нээлтийн ёслолд, Кенийн ард түмэн шинэ төмөр замтай болсон, бид ирэх 100 жилийн Кенийн түүхэнд шинэ хуудас нээсэн гэж сэтгэл догдлон хэлжээ. 

Өдгөө Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам ашиглалтад ороод таван жил болсон бол аюулгүй, хурдан, тав тухтай үйлчилгээ нь Кенийн иргэдийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх түрүүн сонголт болсноор зогсохгүй ачаа тээврийн хэмжээ нь жилээс жилд нэмэгдсээр байна. Уг төмөр зам нь Кенийн хувьд "эдийн засгийн шуурхай зам" болох бөгөөд тухайн нутгийн иргэдийн амьдралд томоохон өөрчлөлт авчирчээ. 

2017 оны 5-р сарын 31-ээс эхэлж бодвол төмөр зам ашиглалтад ороод таван жил гаруй болж байна. Би анх 2016 онд туслах жолоочоор элсүүлж сургуулилтад хамрагдаж байсан. Хятадад сургуулилалтаа дуусаад Момбаса-Найробигийн төмөр замын нээлтийн ёслолд оролцохоор эх орондоо буцаж ирсэн юм." 

Консилиа нь Момбаса-Найроби чиглэлийн төмөр замын олны танил болсон анхны эмэгтэй жолооч бөгөөд Кенийн ерөнхийлөгч Ухуру Кениата ч түүний жолоодсон галт тэргэнд хоёр удаа сууж байжээ. Тэрээр 140 мянга гаруй км замыг бие даан, аюулгүй жолоодсон бөгөөд Хятадад бэлтгэл сургуулилалтад оролцож байсан өнгөрөлтөө байнга дурсдаг байна. 

“Би анх Хятадын Божи хотод галт тэрэг жолоодож байсан, тухайн үед маш сандарсан. Одоо харин олон жилийн туршлагатай хуучин жолооч болсон. Эдгээр жил Момбаса-Найроби чиглэлийн төмөр замд ажиллаж жолоочийн болон галт тэрэгний команд удирдлагын маш олон мэдлэг боловсролтой болсон. Эхлээд туслах жолооч байсан бол дараа сургуулилт дадлагаар дамжин суудлын болон ачаа тээврийн галт тэрэгний жолооч болсон. Харин одоо галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын цехийн орлогч даргаар ажиллаж, нутгийн ажилчдыг галт тэрэг жолоочоор бэлдэх дамжаа сургалтын ажлыг хариуцаж байна.” 

Таван жилийн өмнө тэрээр шинэхэн жолооч байсан бол өнөө галт тэрэгний ахлах жолооч болсон бөгөөд удирдах албан тушаалд очиж, Хятадад сурч эзэмшсэн мэдлэгээ бусдадаа зааж сургаж байна.   

“Africa Star Rail Operating компани нь Кенид таван жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд макро түвшинд Кенийн эдийн засгийн хөгжлийг ахиулсаар байгаа юм. Момбаса-Найроби чиглэлийн төмөр замаар тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүн болон зорчигчдын тухай тоо баримтаас үзэхэд тус төмөр зам нь Кени улсын аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүний экспортод маш их түлхэц үзүүлсэн байна. Төмөр замын төсөл нь Кени улс тусгаар тогтнолоо олсноос хойших дэд бүтцийн хамгийн том төсөл бөгөөд үндэсний хөгжлийн замнал дахь томоохон амжилт билээ.” 

Момбаса - Найробигийн төмөр зам нь Хятадын "Бүс ба зам" санаачилга, Кенийн "Алсын хараа-2030" санаачилгын уялдаа холбоог бүрэн хангасан тэргүүлэх төсөл бөгөөд Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд Хятад улс "Арван том төлөвлөгөө" хэрэгжүүлж, Африкийн орнууд "2063 оны мөрийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлсний төлөөлөл төсөл болох юм. Момбаса-Найроби чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулсан нь Кени болон бүс нутгийн улс орнуудын хөгжлийг ахиулах, Африкийн аж үйлдвэржилтийн үйл явцыг түргэсгэхэд чухал ач холбогдолтой. Уг төмөр зам ашиглалтад орсноос хойш "аюулгүй, өндөр үр ашигтай, харилцан хүндэтгэж, үнэнч шударга байх" гэсэн  үзэл баримтлалыг чанд мөрдөж, одоогоор өдөрт дунджаар 17 ачааны галт тэрэг, 6 суудлын галт тэрэг ажиллуулж байгаа бол 2021 оны эцэс гэхэд нийт давхацсан тоогоор 6.8 сая орчим зорчигч, 1.57 сая чингэлэг тээвэрлэжээ. 

"Бүс ба зам" хамтын бүтээн байгуулалтыг Хятад, Африк тасралтгүй гүнзгийрүүлэн, Хятад улс Африкт төмөр зам, хурдны авто зам тавих зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь  Африкийн эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон өөрчлөлт авчирсан юм. Энэ оны 5-р сарын 14-нд Найробигийн хурдны авто зам ашиглалтад орсон нь тухайн нутгийн иргэдийн ярианы халуун сэдэв болжээ.

"Найробигийн хурдны авто замаар тавтай морил, тасалбараа харуулаарай. Түр хүлээнэ үү."

Хятадын компанийн байгуулсан нийт урт нь 27 километр Найробигийн хурдны авто зам нь Зүүн Африк дахь анхны төлбөр хураамжтай хурдны авто зам байж, Жомо Кениата олон улсын нисэх онгоцны буудал, Найробигийн бизнесийн төв, Кенийн ерөнхийлөгчийн ордон зэргийг холбосноор замын түгжрэлийг арилгах, хотын хөдөлгөөнийг сайжруулах талаар чухал үүрэг гүйцэтгэжээ. 

Кенийн баруун нутгийн хөдөө орон нутагт төрж өссөн 24 настай Брайан Венали одоо Найробигийн хурдны авто замын анхны бүлэг төлбөр хураагчийн нэг болсон юм. Тэрээр ажилд орохын өмнөхөн сарын хугацаатай сургуулилтад хамрагдан, төлбөр хураамжийн стандарт, үйлчилгээ, замын хөдөлгөөний дүрэм зэрэг холбогдох мэдлэгийг эзэмшжээ. Хурдны замд ажилд орсноор миний амьдралд маш их өөрчлөлт гарсан гэж Брайан Венали хэлж байлаа. 

“Би аавдаа хурдны замд ажилд орсноо дуулгахад тэрээр маш баярлаж, хятад хүмүүс маш найрсаг байдаг, хамт олонтойгоо эв зүйтэй сайхан ажиллаарай гэж захисан. Би ажлаараа маш их бахархсан, чадах бүхнээ хийж улс орныхоо хөгжилд дэм болж, нийгэм нийтэд үйлчлэхээр шийдсэн юм.”

Найроби хурдны зам нь тухайн нутгийн иргэдийн ажил эрхлэлтэд түлхэц өгчээ. Тус зам тавигдах хугацаандаа 3000 ажлын байр бий болгосноор зогсохгүй тухайн нутгийн олон зуун барилгын материал нийлүүлэгчид ашиг хүртээсэн байна. Мөн ашиглалтад орсны дараа 500 ажлын байр бий болгожээ. 

"Хурдны зам нэвтэрснээр манай оронд олон ажлын байр бий болсон. Бидний хувьд шинийг сурч, эх орныхоо хөгжлийг дэмжих  шинэ боломж гэж би боддог. "

Момбаса - Найробигийн төмөр зам, Найробигийн хурдны зам зэрэг нь Кенийн хотуудыг холбосноор зогсохгүй эдийн засгийн хөгжлийг нь эрчтэй дэмжиж, Хятад-Африкийн "Бүс ба зам"-ыг хамтаар бүтээн байгуулах итгэл зоригийг чангалсан байна.