Энэтхэг нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг бие даан судалж бүтээх чадвартай цөөхөн орны нэг боллоо
2022-07-29 15:56:33
Share
Share this with Close
youtube WeChat

Энэтхэгийн БХЯ 28-ны өдөр мэдэгдэл гаргаж хэлэхдээ, Энэтхэгийн дотооддоо үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц болох Викрантыг мөн өдөр өмнөд бүсийн Кочин усан онгоцны үйлдвэр тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгсөн гэжээ. 

Нисэх онгоц тээгч хөлөг онгоцны 76 хувийг дотооддоо хийж бүтээсэн хэмээн мэдэгдэлд хэлжээ. Викрантыг тэнгисийн армид хүлээлгэн өгснөөр Энэтхэг нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг бие даан судалж бүтээх чадвартай цөөхөн орны нэг болжээ. 

Мэдэгдлээс харахад Викрант удалгүй тэнгисийн цэргийн үйл ажиллагаанд оролцон, МиГ-29К сөнөөгч онгоц, Ка-31 агаараас сэрэмжлүүлэг өгөх нисдэг тэрэг , MH-60R олон үүрэгт нисдэг тэрэг болон Энэтхэгийн өөрөө үйлдвэрлэсэн дэвшилтэд хөнгөн нисдэг тэрэг, хөнгөн сөнөөгч зэргийг багтаасан 30 гаруй онгоц тээн тэнгист гарах юм байна. 

“Викрант”-ын загварын ажил 1999 онд эхэлж, 2013 оны 8-р сараас тэнгист туршиж эхэлжээ. Хөлөг онгоцны урт нь 260 метр, өргөн нь 60 метр байж, 30 орчин онгоц ачих чадамжтай байж, нэг удаад хамгийн холдоо 8000 далайн миль зорчих боломжтой юм.