Узбекистаны Ерөнхийлөгч Мирзиёев Ван И нар уулзав
2022-07-29 14:47:25
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 28-нд Ташкент хотноо Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзав.

Мирзиёев Ван И-ээр дамжуулан Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ХКН-ын 20-р их хурал амжилттай болохыг хүсэн ерөөжээ.Тэрээр Узбекистаны өөрчлөлт нээлтийг ахиулах, ядуурлыг бууруулах, тахлын эсрэг тусламж үзүүлэх, Узбекистаны нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах талаар хүчтэй дэмжлэг үзүүлсэн Хятад улсад баярлан талархаж буйгаа илэрхийлээд, Узбекистан, Хятад харилцан итгэлцсэн, харилцан туслалцсан, харилцан ашигтай, хамтдаа ялалтад хүрэх, сайн хөршийн найрамдалт зарчмыг баримталж, хоёр орны харилцааг шинэ шатанд хүртэл ахиулахад бэлэн байна. Хоёр орны стратегийн өндөр түвшний харилцаа холбоог Узбекистан эрхэмлэн дээдэлдэг бөгөөд Хятад улсыг үргэлж найдвартай түнш хэмээн үздэг, Узбекистан ч үүрд Хятадын найдвартай анд байх болно хэмээн онцолжээ.

Ван И онцлон тэмдэглэхдээ, Хятад, Узбекистан бол найрсаг хөрш, иж бүрэн стратегийн түнш, хоёр орон аюулгүй байдлын талаар харилцан уялдаа холбоотой байж жаргал зовлонгоо хуваалцсаар ирсэн. Хятад улс Узбекистаны талын ахиулж буй "Шинэ Узбекистан" байгуулах зорилтыг тууштай дэмжиж, тус улсын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахыг эрчтэй дэмжих бөгөөд Узбекистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ. Хятад улс ямагт Узбекистаны найдвартай, сайн анд, түнш байж, Хятад Узбекистаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын тулд хоёр орны харилцааг эерэг чиглэл рүү ахиулахад бэлэн байна. Хоёр тал Хятад-Киргиз-Узбекистан чиглэлийн төмөр замын төслийн ажлыг түргэтгэж, хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, тахлын эсрэг, ядуурлыг бууруулах, дижитал эдийн засаг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Хятад, Узбекистаны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны тухай комисс байгуулахыг судлах болно гэжээ.