"Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааг суралцах хөтөлбөр" нийтлэгдэв
2022-07-29 19:53:59
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санаа, ялангуяа Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн тухай үзэл санааг сайтар судалж хэрэгжүүлэхийн тулд ХКН-ын төв хорооны суртал ухуулгын газар, Экологи, байгаль орчны яамтай хамтран "Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааг суралцах хөтөлбөр" хэмээх номыг эмхэтгэх ажлыг зохион байгуулж, Сурах хэвлэлийн газар, Ардын хэвлэлийн газар хамтран хэвлүүлж, одооноос Хятад улс даяар гаргаж эхэлсэн байна.

Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин нөхөрөөр төв болгосон намын төв хороо Хятадын үндэстнүүдийн тогтвортой хөгжлийн хэтийн төлөвийг баримталж, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын агуу үйлс дэх экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал байр суурь болон стратегийн ач холбогдлыг гүн гүнзгий ухаарч, экологийн соёл иргэншлийн онол, практик, тогтолцооны шинэчлэлийг ихээр ахиулж, шинэ үзэл баримтлал, шинэ санаа, шинэ стратегийг бүтээлчээр дэвшүүлж, Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааг бүрдүүлсэн байна. Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн тухай үзэл санаа бол Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд марксизмын үндсэн зарчмуудыг Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, Хятадын экологийн уламжлалт шилдэг соёлтой хослуулсан томоохон ололт амжилт юм, бас ч Ши Жиньпин нөхөрөөр төв болгосон Намын Төв Хорооны улс орны засаглалын шинэлэг санаа болон онолын шинэчлэлийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын салбар дахь нэгдмэл илрэл бөгөөд шинэ эрин үеийн Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын үндсэн мөрдлөг болон үйл ажиллагааны хөтөч болох юм.