2022 оны эхний хагас жилийн аялал жуулчлалын байдлын тайланг нийтлэв
2022-07-29 10:16:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Аялал жуулчлалын судалгааны хүрээлэн саяхан 2022 оны эхний хагас жилийн аялал жуулчлалын талаарх тайланг нийтэлжээ. Ерөнхийд нь авч үзвэл, аялал жуулчлалын хотуудын жуулчид хүлээн авах нийт хэмжээ бүхэлдээ буурч, орон нутгийн аялал жуулчлалын зах зээл илүү ихээр хумигджээ. 6-р сар нь жуулчдын урсгал багасах, сэргэх гол цэг болж, сэргэлтийн хурд илт удааширсан байна. Энэ зуны тахал өвчний тархалттай хотуудын жуулчид умарт зүг рүү илүү чиглэсэн бол умарт нутгийн хотуудын тахлаас урьдчилан сэргийлэх ажлын дарамтыг нэмэгдүүлжээ. Харин аялал жуулчлалын хотуудын зорчигчдын урсгалыг нөлөөлөх тахал өвчний хүчин сулрах шинж тэмдэг илэрч байна.