Үндэсний бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гуйвшгүй хамгаална
2022-07-31 16:16:08
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 31-ний үдээс өмнө Хятадын Агаарын цэргийн хэвлэлийн төлөөлөгч Шэнь Жинькэ Агаарын цэргийн нисэхийн нээлттэй арга хэмжээний хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Улс орныхоо уул усыг хамгаалах бол ардын агаарын цэргийн дархан үүрэг мөн. Агаарын цэргийн олон загварын байлдааны нисэх онгоцууд эх орны эрдэнийн арлыг тойрон нисэж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах чадвараа дээшлүүлж байна. Агаарын цэрэгт үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах гуйвшгүй зориг, бүрэн дүүрэн итгэл, хангалттай чадвар бий гэжээ.




\Уртнасан.\