Тайваний асуудлаар Америк хоёрдмол байр сууриасаа буцах ёстой
2022-08-01 17:18:07
Share
Share this with Close
youtube WeChat

Нэнси Пелоси Тайваньд айлчлах эсэхээс  үл хамааран АНУ-ын "нэг Хятадын" бодлого өөрчлөгдөхгүй. Америк Хятад дайтах юм уу, нөхцөл байдлыг улам хурцатгах хэмжээнд хүргэх шалтгаан алга гэж АНУ-ын Цагаан ордны  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Кирби мэдэгдэж байсан. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байгаа вэ гэж сэтгүүлч өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын ГХЯ-ны төлөөлөгчөөс асуулаа. 

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулахдаа, Нэнси Пелосийн Тайваньд айлчлах тухайд бид олон удаа байр сууриа илэрхийлсэн. Нэг Хятадын зарчим нь Тайваний хоолойн аюулгүй байдлыг баталгаажуулах тулгуур хүчин зүйл болж байгаа. Тайваний асуудлаар “нэг Хятадын зарчим”-ыг гажуудуулан, хариуцлагагүй үг яриа гаргаж байгаа нь харин  Америк өөрөө юм. Сүүлийн үед Америк улс орон бүрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг онцлох болсон. Гэхдээ Америк Тайваний асуудлаас эхлэн үг яриагаа нэгтгэж, давхар стандарт хэрэгжүүлэхгүй байхыг хүсэж байна гэжээ.