ГХЯ: "Тайваний тусгаар тогтнолын" хүчний аль ч хэлбэрт хэзээ ч орон зай үлдээхгүй
2022-08-02 17:27:20
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 2-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Нэгэн сурвалжлагч асуухдаа: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга өчигдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилах эсэх асуудлын талаар ярилаа, үүнд Хятадын тал ямар тайлбар өгөх вэ? гэв.

Хуа Чуньин үүнтэй холбогдуулан хэлэхдээ, Тайваний хоолойн хурцадмал байдлыг даамжруулахын тулд АНУ л өдөөн хатгасан арга хэмжээ авч буйг дэлхий нийт маш тодорхой харж байна, үүний хариуцлагыг АНУ эрхбиш бүрэн хүлээх ёстой. Таны сая дурдсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкений хэлсэн үг зөв бурууг хольж хутгаснаар, АНУ-ын зарим хүмүүсийн ноёрхогч сэтгэлгээ болон дээрмийн логикийг дахин гүнзгий харуулсан байна, тэр нь даруй: би чамайг дур зоргоороо өдөөн хатгаж болно, гэвч та эсэргүүцэх юм уу өөрийгөө хамгаалж болохгүй гэсэн үг юм. Сүүлийн үед Хятад улс АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын Тайваньд хийхээр төлөвлөж буй айлчлалыг эрс эсэргүүцэж байгаа хатуу байр сууриа Бээжин болон Вашингтонд олон сувгаар, янз бүрийн төвшинд удаа дараа илэрхийлсээр ирсэн юм, би энэ завшааныг ашиглан хэдэн зүйлийг дахин хэлмээр байна гэжээ.