Хятадын арми энх тайвны төлөө зүтгэж байдаг
2022-08-02 16:00:04
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны эхээр Номхон далайн өмнөд хэсэгт орших Тонга арал улсад галт уул дэлбэрч, цунамид өртөж билээ. Хятадын тэнгисийн арми тэр даруй нь 2500 миль замыг туулж, салхи бороо, галт уулны үнс зэргийг үл хайхран тусламжийн эд материал хүргэж очиход Тонго улсын ерөнхий сайд Совалайни Хятад улсын үзүүлж буй тусламж нь "яаралтай хэрэгцээг хангаж, гамшгийн дараах сэргэн босголтод тусалсан". Энэ бол Хятадын армиас дэлхий нийтэд хүлээлгэн өгч буй "энх тайван"-ны талаарх шалгалтын хариу юм гэжээ.

2022 оны 8-р сарын 1-нд Хятадын Ардын Чөлөөлөх Арми байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна.  Дайны хөлийг туулсан түүхтэй Хятадын цэрэг арми нь энх тайван нь тийм ч амар олдоогүй гэдгийг гүнзгий мэдэрч, энх тайвныг хамгаалахыг эрхэм зорилгоо болгосон. БНХАУ байгуулагдсанаас хойш хамгаалалтын чанартай үндэсний батлан хамгаалах бодлого баримталсаар ирсэн юм.

Өнөөдөр Хятадын цэрэг арми нь үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо ган хэрэм байгаад зогсохгүй дэлхийн энх тайвныг сахин хамгаалах тууштай хүчин болоод байна. Хятад улс нь Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд дотроос хамгийн олон цэрэг томилсон орон, мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2 дахь том хөрөнгө оруулагч орон гэдгээрээ "НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны гол хүчин зүйл, гол хүч" хэмээн нэрлэгдсэн байдаг. Хятадын цэрэг арми нь олон улсын хамтын нийгэмлэгт энхийг сахиулах, онгоцны цувааг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, халдвартай тэмцэх хамтын ажиллагаа зэрэг олон нийтийн аюулгүй байдлын бүтээгдэхүүнээр хангасаар байгаа бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлалыг бодит үйл ажиллагаагаар харуулж байна. Хятадын арми нь энх тайвны төлөө байдаг гэдэг зорилго нь Хятадын үндэстнүүдийн дэлхий нийтийг гэсэн уужим сэтгэлийг илэрхийлж, мөн Хятад улсыг хариуцлагатай том гүрэн гэдгийг харуулж байна. 

Өнөөгийн дэлхий ертөнц тайван бус, хүйтэн дайны үеийн сэтгэлгээ, дээрэлхэх үзэл, эрх мэдлийн улс төр газар авч, аюулгүй байдлын уламжлалт болон уламжлалт бус  заналхийлэлүүд холилдон, "тодорхой бус байдал"-ын бараан сүүдэр нөмөрч байна. Дэлхий ертөнц үймээн самуунтай байгаа энэ үед Хятадын арми хилийн чанадад тусламж үзүүлэн, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, дэлхийн энх тайванд "тодорхой" хүч сэлбэж байна.

"Сав их ертөнцөд би зөвхөн өд төдий байж болно, гэхдээ бид өдний хэмжээндээ энх тайваныг хамгаалж явахыг хүсэж байна." Энэ нь Гаитид үүрэг гүйцэтгэж байхдаа амиа алдсан Хятадын энхийг сахиулагч Хэ Жихүний амьд сэрүүн байх үеийнх нь мөрөөдөл нь байсан юм. Энэхүү мөрөөдөл нь мөн Хятадын армийн энх тайвны төлөөх эрмэлзэл болон энх тайвны туяагаар эх дэлхийг гэрэлтүүлэх гэсэн цуцашгүй эрэл хайгуулыг илэрхийлж байна.

Н.Пүрэвжав