Хятад улс Аюулгүйн зөвлөлийн дарга орны үүрэг гүйцэтгэж эхлэв
2022-08-02 10:31:54
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 1-нээс Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн наймдугаар сарын ээлжит дарга орны үүрэг гүйцэтгэж эхэллээ. 1-ний өдөр Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч, элчин сайд Жан Жүнь Аюулгүйн зөвлөлийн дотоод зөвшилцлийг удирдаж, тус зөвлөлийн энэ сард хийх ажлын төлөвлөгөөг баталжээ.

Төлөвлөгөөний дагуу, наймдугаар сард Аюулгүйн зөвлөл Йемен, Сири, Ливи, Ойрхи Дорнод дахь Палестин, терроризмын эсрэг зэрэг асуудлыг хянан хэлэлцэх юм. Хятадын талын санаачилгын дагуу Аюулгүйн зөвлөл мөн "Хамтын аюулгүй байдлыг хадгалах", "Африкийн орнуудын чадавхын байгуулалтыг бэхжүүлэх" сэдвийн хүрээнд хоёр удаагийн тусгай хурал хийх юм байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орон нэг сарын хугацаагаар ээлжлэн даргын үүрэг гүйцэтгэдэг. Хятад улс 2021 оны тавдугаар сард Аюулгүйн зөвлөлийн дарга орны үүрэг хүлээн авч байсан юм.