Ван И: Тайваний асуудлаар Америк урваж байгаа нь үндэсний итгэлээ улам дампууруулах болно
2022-08-02 19:51:19
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2022 оны 8-р сарын 2-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хуралд оролцож, Төв Азид айлчилсныхаа дараа сэтгүүлчдэд ярилцлага өгч, Тайваний асуудлаарх Хятад улсын төв чанга байр суурийг илэрхийлжээ.

Ван И хэлэхдээ: Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, Хятад улс бусад оронтой харилцах харилцааны улс төрийн үндэс, Хятадын язгуур ашиг сонирхлын цөм, мөн дийлдэшгүй улаан шугам болон эцсийн үр дүн юм. АНУ-ын зарим хүмүүс Тайваний асуудлаар Хятадын бүрэн эрхт байдалтай тасралтгүй сөргөлдөж, нэг Хятадын бодлогыг хөнөөж, тэр ч байтугай Тайваний хоолойд санаатайгаар асуудал үүсгэсээр байна. Хятадын ард түмэн үүнийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй, олон улсын хамтын нийгэмлэг энэхүү үндэслэлгүй өдөөн хатгалгыг зэмлэн шоолж байна гэжээ.