Улс орнуудын төр засаг байр сууриа илэрхийллээ
2022-08-03 15:17:20
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Патрисия Д'Алесандро Пелоси 8-р сарын 2-нд Хятад улсын Тайвань бүсэд ирсэнд холбогдуулж, улс орнуудын төр засаг мэдэгдэл нийтэлжээ.

ОХУ-ын Гадаад харилцааны яам орон нутгийн цагаар 8-р сарын 2-нд мэдэгдэл нийтэлж, Нэнси Патрисия Д'Алесандро Пелосигийн үйлдлийг буруушаав. Мэдэгдэлд “Тайваний асуудал бол тэр чигээрээ Хятад улсын дотоод засаглал юм. Дэлхий дээр нэг л Хятад улс бий, Тайвань бол Хятад улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд БНХАУ-ын төв засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх хууль ёсны статустай цорын ганц засгийн газар мөн” гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Тайваний асуудлаар ОХУ БНХАУ-тай үзэл бодол нэг. Оросын тал Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ” гэв.

Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Насар Канани 8-р сарын 2-нд хэлэхдээ, улс орнуудын бүрэн эрхийг хүндэтгэх бол “НҮБ-ын дүрэм”-д заасан үндсэн зарчмын нэг юм. Америк НҮБ-ын гишүүн орон болохын хувьд бусад орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Иран нэг Хятадын зарчмыг тууштай баримтална гэжээ.

Орон нутгийн цагаар 8-р сарын 2-нд, Сирийн ГХЯ мэдэгдэл нийтэлж, Пелосигийн үйлдэл олон улсын хуулийг зөрчсөн дайсагнал, бүс нутагт хурцадмал байдал үүсгэх хариуцлагагүй үйлдэл байж, дэлхийн энх тайванд ноцтой заналхийлж, нэгэнт маш эмзэг болсон олон улсын нөхцөл байдлыг улам донсолгож байна гэв.

Түүнчлэн Палестин, Никарагуа зэрэг орны төр засаг мөн мэдэгдэл гаргаж, Хятад улсыг дэмжиж, нэг Хятадын байр сууриа тууштай баримтлахаа мэдэгджээ.

Д.Хүчитбаатар