Эрчим хүчний эрэлт хэрэглээ тогтвортой байна
2022-08-03 15:39:17
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны эхний хагаст Хятадын эрчим хүчний эрэлт хэрэглээнд богино хугацааны хэлбэлзэл гарчээ. Эхний улиралд эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн оны өсөлтийн байдлыг хадгалсан бол зургадугаар сар гэхэд Хятадын цахилгаан хэрэглээ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.7 хувиар өсөж, нүүрс, байгалийн хийн хэрэглээ нь тодорхой хэмжээгээр буурсан байна. 

1-6-р сард, нефть, байгалийн хийн олборлолт өнгөрсөн оны мөн үеэс тус бүр 4.0, 4.9 хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний хагаст  хөрөнгө оруулалтын ашиглалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.9 хувиар өссөн байна. Үүнээс гадна, оны эхний хагаст Хятадын сэргээгдэх эрчим хүчинд тулгуурласан цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 54.75 сая киловатт байсан нь үндэсний  шинээр суурилуулсан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын 80 хувийг эзэлсэн байна.