ХКН-ын дэргэдэх Тайваний ажил хариуцсан алба мэдэгдэл нийтэлжээ
2022-08-03 00:11:43
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын дэргэдэх Тайваний ажил хариуцсан алба саяхан АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын Тайвань бүсэд айлчилсантай холбогдуулан мэдэгдэл нийтэлжээ. Уг мэдэгдэлд, 8-р сарын 2-нд АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын Тайвань бүсэд айлчилсан байна. Энэ бол Тайвань АНУ-тай сүлбэлдэж байгаа үйлдэл шат ахиж, маш ноцтой үр дагаварт хүрэх болно. Энэ нь мөн ч Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой халдсан хэрэг бөгөөд Нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн хамтарсан гурван албан мэдээнээс ноцтой зөрчиж, олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой талхидсан хэрэг болно. Мөн ч АНУ Хятад улсад хийсэн улс төрийн амлалтаасаа буцаж, Тайванийг тусгаар тогтнуулах хүчинд буруу дохио өгсөн үйлдэл болно. Үүнийг бид эрс эсэргүүцэж, хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ.

Дэлхий дээр нэг л Хятад улс байж, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн нэгэн хэсэг мөн. Нэг Хятадын зарчим болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын харилцааны хэм хэмжээ бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг үзэлт болсон юм. Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд гаднын хүчин хөндлөнгөөс оролцохыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Ойрын хэсэг хугацаанд АНУ-ын засгийн газар Тайваний асуудлаар буруу үг яриа, үйлдэл гаргаж, Тайвань болон Америкийн албаны талын хэлхээ холбоог шат өгсүүлж, Тайвань Америкийн цэргийн хуйвалдлагыг эрчимжүүлж, Тайваньд зэр зэвсэг нийлүүлэн, Хятадын улсын нэгдлийг Тайвань хүчээр эсэргүүцэхийг дэмжиж байна. АНУ-ын конгресс Тайваний асуудлаар буруу үг яриа нийтэлж, Тайваньтай холбоотой олон сөрөг төсөл баталсан байна. Америкийн үйлдэл Нэг Хятадын зарчмыг эвдэж, Тайванийн асуудлаар Хятад улсыг хязгаарлах гэж оролдон, Хятад улсын нэгдэл, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын үйл явцыг хориглох оролдлого хийж байна. АНУ-ын одоогийн засгийн газар өнгөрсөн засгийн газрынхаа буруу үйлдлийг залруулахгүй харин холбоотноо татаж сүлбэлдэн Тайваний асуудал гэгчийг хөндөж, НҮБ-ын ассамблейн 2758 дугаар тогтоолыг шүүмжилж, Тайваний статусыг эцэслэн шийдээгүй гэж цуураж, Тайваний асуудлыг олон улсын асуудал болгохыг зорьж байна. 

"Тайванийг тусгаар тогтнуулагч" бол Хятадын нэгдлийн хамгийн их харш саад байж, үндэстний сэргэн мандалтын ноцтой эрсдэл байгаа юм. Ардчилсан дэвшилт намын эрх баригчид Тайванийг тусгаар тогтнуулах буруу байр суурин дээр АНУ-ын Хятадын эсрэг хүчинд шатрын хүү болж, тусгаар тогтнох өдөөн хатгалга хийж байна. Энэ бол байдалд буруу дүгнэлт хийж, буруу төсөөлөл гаргаж байна. Тэд өөрсдийн ашгийн төлөө Нэг Хятадын зарчимд халдаж, 1992 оны нийтлэг ойлголтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Тайваний хоолойн хоёр эрэг сөргөлдөх байдлыг бий болгож, АНУ-д түшиглэн Тайванийг тусгаар тогтнуулахаар санаархаж байна. Ардчилсан дэвшилт намын эрх баригчдын Тайванийг тусгаар тогтнуулах санаархал үндэстний ашиг сонирхлыг бусдад наймаалан, АНУ-тай сүлбэлдсэн үйлдэл байж, Тайванийг гашуун зовлонгийн гүн ангалд оруулж, Тайваний эх орон нэгтэй ах дүү нарт хүнд гамшиг учруулах болно.

Тайваний асуудлыг түүхэн нөхцөл байдлыг эргэн харж, Тайваний хоолойн хоёр эрэг бол Нэг Хятад улс гэсэн бодит үнэн болон бодит байдлыг ойлгон таньж, бодит үйл ажиллагаагаараа Нэг Хятадын зарчмыг баримталж, Хятад Америкийн хамтарсан гурван албан мэдээг хэрэгжүүлэн, буруу үйлдлээ дахин давтахгүй байхыг Америкийн талд шаардаж байна. Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн оролдлогоо орхиж, Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн мухар замыг тултал явахгүй байхыг Ардчилсан дэвшилт намд сануулж байна. Эс тэгвэл Тайванийг тусгаар тогтнуулах гэгч ямарваа үйлдэл нь Хятадын ард түмэн эрс эсэргүүцэлд тулгарч ялагдал хүлээх болно гэжээ.