НҮБ: Нэг Хятадын бодлогыг дэмжих 2758 тоот тогтоолыг баримтална
2022-08-03 15:44:09
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын талаарх асуултад хариулахдаа, "НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1971 онд баталсан нэг Хятадын зарчмын дагуу 2758-р тоот тогтоолыг баримтална”гэжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолд “БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгч бол НҮБ дахь Хятад улсын цорын ганц хууль ёсны төлөөлөгч бөгөөд БНХАУ нь НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүн орны нэг мөн” гэдгийг тодорхой хүлээн зөвшөөрсөн бөгөөд "Чан Кайшигийн төлөөлөгчийг НҮБ болон түүний харьяа бүх байгууллагад хууль бусаар эзэлсэн байр сууриас нь даруйхан огцруулахаар шийдвэрлэсэн юм.