Олон зуун сая иргэдийн амьдралд хүчтэй нөлөө учруулжээ
2022-08-04 11:10:48
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 3-нд, НҮБ-ын нарийн бичгийн даргын дэргэдэх Дэлхийн хүнс, эрчим хүч, санхүүгийн хямралын эсрэг ажиллах баг (GCRG) гурав дахь тайлангаа нийтэлж, Украины мөргөлдөөн шат ахихыг дагалдан эрчим хүчний үнэ эрс өссөнөөр олон зуун сая иргэдийн амьдралд хүчтэй нөлөө учруулсныг сэрэмжлүүлжээ. 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш онцлохдоо, “энэ оны эхний улиралд эрчим хүчний томоохон компаниудын нийт ашиг орлого 100 тэрбум ам долларт ойртсон . Иймээс  улс орнуудын засгийн газрууд энэхүү хэт их ашиг орлогоос татвар хурааж, энэ хөрөнгө мөнгөөрөө эмзэг бүлгийг дэмжин хамаг хүндлэлтэй цаг хугацааг  нь туулан өнгөрүүлэхийг хүсэж байна ” гэжээ.

Сүүлийн үеийн нийтэлсэн тайланд эрчим хүчний асуудалд гол анхаарлаа хандлуулж, улс орнуудын засгийн газрууд эрчим хүчний шийдлүүдийг санхүүжүүлэх хамгийн үр ашигтай арга хэмжээ авахыг санал болгожээ. Тодруулбал, олон нийтээс санхүүжүүлсэн бэлэн мөнгө, татварын хөнгөлөлт зэрэг бодлогоор улс орнуудын эмзэг бүлгийг хамгаалан, мөн нефть, байгалийн  хийн томоохон компаниудын олсон хэт их ашгаас татвар хураахыг ч зөвлөжээ.