Ван И, Прак Сухонн нар хэлэлцээ хийлээ
2022-08-04 15:21:54
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2022 оны 8-р сарын 3-нд Пномпенд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, Камбожийн ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Прак Сухонн нар хэлэлцээ хийв.

Прак Сухонн хэлэхдээ, “АНУ-ын сүүлийн үеийн үйлдэл Хятадын бүрэн эрхт байдал, өөрийн амлалтаасаа зөрчиж, Тайваний хоолойн хоёр эргийн байдлыг улам хурцдууллаа. Энэ нь үг яриа, үйл ажиллагаатайгаа үл нийцэх ноёрхогч үзлийн үйл дарангуйлал гэдгийг бүрэн илчилсэн юм. Камбож нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд Тайвань, Шиньжян, Төвөд зэрэг Хятадын дотоод хэргийн талаарх Хятадын шударга ёсны байр суурийг дэмжиж, Хятад улсын хууль ёсны эрх ашгаа хамгаалах шийдвэр зориг, АНУ-ын өдөөн хатгалгын эсрэг авч буй хариу арга хэмжээг тууштай дэмжих болно. Мөн Камбож Хятадын "Өнө бат"-ын найрамдлыг бэхжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй шинэ үр дүнд хүртэл ахиулахад бэлэн байна” гэжээ.

Ван И хэлэхдээ,“Бие биенээ дэмжиж, үндсэн ашиг сонирхлоо хамгаалах нь Хятад, АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны утга учир байгаа. АСЕАН-ы орнуудтай хамтран бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх олон улсын харилцааны хамгийн үндсэн хэм хэмжээг эрхэмлэн дээдэлж, олон улсын шударга ёсыг хамгаалан, хялбархан бий болоогүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн ерөнхий байдлыг хамгаалахад Хятад улс бэлэн байна” гэжээ.

Олон улсын байдал ээдрээтэй байгаа нөхцөл байдалд, Хятад, Камбож хоёр орон эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь маш чухал юм. Гадаад орчин хэдийчинээ ээдрээтэй байна, бид төдий чинээ өөрсдийн үйл хэргээ сайтар зохицуулж, Хятад Камбожийн найрамдлыг гуйвшгүй хөгжүүлэх ёстой. Камбож улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, үндэсний нэр төрөө хамгаалахыг Хятад улс дэмжих бөгөөд хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын хамтын үйл ажиллагааны хөтөлбөрийн шинэ хувилбарын талаар тохиролцоонд хүрэх, мөн ирэх онд тохиох Хятад Камбожийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн боломжийг ашиглан, хоёр орны ахмад үеийн удирдагчдын тогтоосон уламжлалт найрамдлыг өвлөн уламжилж, хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг үргэлжлэн ахиулж, хоёр орны найрамдлын шинэ ирээдүйг нээхэд бэлэн байна хэмээн Ван И онцолжээ.