Хятад, Японы гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Пномпенд зохиохоо больжээ
2022-08-04 17:23:41
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 4 буюу өнөөдөр хуралдуулсан ээлжит хэвлэлийн бага хуралд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин илэрхийлэхдээ, Хятад, Японы гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Пномпенд зохиохгүйгээр Хятад улс шийдсэн. Яагаад гэвэл Япон улс G7-ын улс орнууд болон Европын холбоотой хамтран Хятадыг ямар ч үндэслэлгүйгээр зэмлэн буруушаах мэдэгдэл гаргаж, хар цагааныг хутгалдуулж, Хятадын бүрэн эрхэд халдсан Америкийн үйлдлийг дэмжсэн байна. Японы энэхүү үйлдэл нь Хятадын ард иргэдийн уур хилэнг дэгдээсэн учраас Хятад улс  Хятад, Японы гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохиохоо больсныг мэдэгдэж байна. Япон улс Тайванийн асуудалд түүхэн гэм буруутай учраас Тайваньтай холбоотой асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийх эрхгүй юм гэжээ.