Улс орнуудын засгийн газар байр сууриа илэрхийлсээр байна
2022-08-04 11:46:18
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын Тайвань бүсэд ирсэнтэй холбогдуулж, улс орнуудын засгийн газар болон олон улсын байгууллага мэдэгдэл нийтэлж, нэг Хятадын байр суурийг баримтлахаа илэрхийлэн Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан Америкийн талын үйлдлийг буруушаасаар байна.

Камбожийн ерөнхий айд Хун Сен өчигдөр “Камбож нэг Хятадын зарчмыг тууштай баримтална. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн. Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн аливаа үг яриа, үйлдлийг Камбож эрс эсэргүүцэж, Хятад улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлж, 1 тэрбум 400 сая Хятадын ард түмэнтэй хамт байх болно” гэжээ.

Куб улсын дарга Диас Канел орон нутгийн цагаар наймдугаар сарын 3-ны өдөр олон нийтийн сүлжээнд нийтлэл бичиж, “Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах аливаа үйлдлийг Кубийн тал эрс эсэргүүцэж, нэг Хятадын зарчмыг тууштай дэмжинэ” гэжээ.

Сербийн ерөнхий сайд Брнабич орон нутгийн цагаар 8-р сарын 3-нд “Серби улс нэг Хятадын зарчмыг баримталж, Тайвань бол БНХАУ-ын салшгүй нэг хэсэг гэх байр суурьдаа тууштай байна” гэжээ.

“Пелосигийн Тайваньд очсоны улмаас үүссэн хурцадмал байдлыг анхааралтай ажиглаж байна. Америкийн тал Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, байдлыг хурцатгаж байгаад санаа зовниж байна. Беларусь нэг Хятадын зарчмыг баримталж, Хятад улс орноо нэгтгэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг дэмжинэ” гэж Беларусийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Үүнээс гадна, Зимбабве, Бүгд Найрамдах Конго Улс), Мьянмар, Тайланд, Өмнөд Судан, Бурунди зэрэг орны төр засаг, өндөр албан тушаалтнууд Америкийн үйлдлийг эсэргүүцэн, Хятад улсыг дэмжиж буйгаа мэдэгджээ.