Азийн өвлийн олимпыг Саудын Араб зохион байгуулах хүсэлт гаргав
2022-08-04 11:51:59
Share
Share this with Close
youtube WeChat

Саудын Арабын Олимпын хороо орон нутгийн цагаар энэ сарын 3-ны орой, 2029 оны Азийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор дэвшүүлснээ зарлалаа. Саудын Араб Азийн өвлийн наадмыг Трожена жижиг хотод зохион байгуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Олимпын хороо мэдэгджээ. Саудын Арабын хүсэлтийг холбогдох байгууллагууд зөвшөөрвөл Азийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах Баруун Ази, Арабын анхны орон болох юм.

Трожена жижиг хот нь Саудын Арабын баруун хойд хэсгийн Неом гэх шинэ хотод оршдог бөгөөд Улаан тэнгис дэх Акаба булангаас 50 км-ийн зайтай.

Саудын Арабын вангийн ширээ залгамжлагч агь Мохаммед бин Салманын 2022 оны гуравдугаар сард зарласан төлөвлөгөөний дагуу, тус жижиг хот барилгын ажлаа 2026 онд дуусгана. Цаг уурын статистик мэдээллээс харахад Трожена жижиг хот орчмын өвлийн хамгийн доор температур 0 хэмээс доош байдаг хэдий ч жилийн хур тунадасны хэмжээ маш хязгаартай юм.