Хатуу чанга хариу арга хэмжээ авна гэлээ
2022-08-04 15:04:37
Share
Share this with Close
youtube WeChat

Америк олон улсын хуулийг зөрчиж, өмнөх амлалтаасаа няцаж, Тайваний хоолойн энх тайвныг бусниулж, улс үндэстнийг хагалан бутаргахыг оролдож байгаа нь Хятад улсын ард түмэн болон энх тайвныг эрхэмлэгч бүс нутгийн улс түмэнтэй илт сөргөлдөж байна.  Нэнси Пелосигийн жүжиглэлт Америкийн улс төр, дипломат харилцаа болон нэр хүндийг шороотой хутгасан төдийгүй, Америк бол Тайваний хоолойн энх тайвны хамгийн их бусниулагч, бүс нутгийн тогтвортой байдлыг эвдэгч хамгийн том хэргийн эзэн гэдгийг дахин харууллаа. Мөн тус орны баримталж байгаа Энэтхэг-Номхон далайн стратеги бол аюул эрсдэл дагуулсан хортой бодлого болохыг гэрчиллээ. Хэрэв Хятад улс Америкийн иймэрхүү дээрэнгүй, хариуцлагагүй, зүй ёсгүй үйлдэлд хатуу чанга хариу өгөх юм бол “Улс орнуудын бүтэн эрх,  нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх” гэх олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ нь хий хоосон зүйл болж, амаргүй олдсон бүс нутгийн тогтвортой байдал улам их хохирох болно гэж Хятадын Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 4-нд  Пномпенд болж буй Зүүн Азийн хамтын ажиллагааны асуудлаарх гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохдоо хэллээ.

Тэрээр, Хятад улс асуудалд маш их тэвчээртэй хандаж, дипломат хүчин чармайлт гаргасан. Гэвч энэ нь хэрэг учраас айж байгаа явдал биш. Хятад улсын язгуур ашиг сонирхол, улс үндэстний хөгжлийг хохироохыг яасан ч хүлцэхгүй. Одоо Хятад улс ерөнхийлсөн, иж бүрэн хариу арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлагатай бөгөөд маш хянуур анализ, үнэлгээ хийсний үр дүнд л хэрэгжүүлэх болно. Энэ бүхэн нь улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө байхын зэрэгцээ олон улсын болон дотоодын хууль дүрэмд нийцэж байна. Мөнхүү бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахын төлөө юм гэжээ.

Д.Хүчитбаатар