Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын бүх үр дагаврыг АНУ хариуцах болно гэв
2022-08-04 20:20:04
Share
Share this with Close
youtube WeChat

4-ний үдээс хойш болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, сурвалжлагч Хятадын цэргийн сургуулилалтын талаар асуулт асуув.

Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин онцлохдоо: Цэргийн сургуулилттай холбоотой тодорхой асуудлуудыг цэргийнхнээс асууна уу. Хятад улс Пелосиг Тайваньд айлчлахыг эрс эсэргүүцэж байгаа байр сууриа удаа дараа илэрхийлж, хэрэв айлчлахад хүрвэл нэг Хятадын зарчмыг ноцтой зөрчиж, Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой халдах учир Хятад улс эрхбиш шийдэмгий, хүчтэй арга хэмжээ авч, аливаа үр дагаварыг Америкийн тал хариуцах болно хэмээн онцолсоор ирсэн юм гэжээ.

Бүх талууд өнөөгийн хямралын шалтгаан болон мөн чанарыг тодорхой ойлгож, Америкийн талын эрсдэлтэй үйлдэл болон өдөөн хатгалгыг хамтдаа эсэргүүцэж, Хятадын талын хууль ёсны байр суурь болон арга хэмжээг үргэлжлэн дэмжиж, бүс нутаг болон Тайваний хоолойн хоёр эргийн энх тайвныг хамтдаа хамгаалах ёстой.