Америкийн өдөөн хатгалгын эсрэг улс орнууд байр сууриа илэрхийлжээ
2022-08-05 10:29:56
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятад улсын Тайвань бүсэд ирсэнтэй холбогдуулан олон улсын байгууллага болон улс орнууд нэг Хятадын зарчмыг баримталж, Хятадын байр суурийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.

Энэ сарын 3-ны хэвлэлийн бага хуралд сэтгүүлч НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешаас  Нэнси  Пелосигийн “айлчлал”-ын тухай асуухад, Антонио Гутерреш нэг Хятадын зарчмыг баримтлахаа дахинтаа онцолжээ. Тэрээр хэлэхдээ, “Бидний байр суурь маш тодорхой байдаг бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гаргасан тогтоолыг мөрдөж нэг Хятадын зарчмыг баримтлах бөгөөд бидний хийж буй бүх ажил үүнд чиглэдэг” гэжээ.

АСЕАН-ы ээлжит дарга орон Камбожийн Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны яам мэдэгдэл нийтэлж, АСЕАН-ы гишүүн орнууд нэг Хятадын зарчмыг дэмжих бөгөөд “НҮБ-ын дүрэм” болон “Зүүн өмнөд Азийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-г сахин хамгаалахыг уриалсан байна.

Үүнээс гадна Камбож, Никарагуа, Палестин, Беларусь, Мьянмар, Грек, Шри Ланка, Египет, Индонези, Бахрейн, Тайланд, Эритрей, Танзани, Этиоп, Өмнөд Судан, Бурунди, Зимбабве, Конго (Браззавиль), Судан зэрэг орнууд ч Хятадын бүрэн эрхэд заналхийлсэн Америкийн үйлдлийг эсэргүүцэж, нэг Хятадын зарчмыг баримтлахаа дахин онцолжээ.