Пелосигийн "айлчлал"-ыг нийгмийн зүтгэлтнүүд буруушааж байна
2022-08-05 10:40:07
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ-ын Тайваньд "айлчилсан"-тай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Италийн нийгмийн судлаач Пино Араки, Филиппиний тоймч Ли Тяньрүн, Оросын олон улсын харилцааны асуудлаарх шинжээч Иван Тимофеев, Хятадын асуудлаарх Оросын мэргэжилтэн Маслов, Кенийн эрдэмтэн Ндегва, Руандагийн хэвлэл мэдээллийн ахлах ажилтан, "Африк Хятадын тойм" вэб сайтын ерөнхий редактор Гилад Мбанда зэрэг олон орны нийгмийн зүтгэлтнүүд Нэнси Пелосигийн энэ үйлдэл нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой заналхийлсэн, мөн олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн тул олон улсын хамтын нийгэмлэгийн зэмлэл буруутгалыг хүлээх ёстой хэмээн илэрхийлжээ.