Тайваний асуудлаарх байр суурийг илэрхийлэв
2022-08-06 16:05:02
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 5-ны үдээс хойш Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Пном Пенд болсон Зүүн Азийн хамтын ажиллагааны тухай Гадаад харилцааны сайд нарын цуврал арга хэмжээнд оролцсон бөгөөд хэвлэлийн бага хурал хийлгэжээ.

Ван И хэлэхдээ, Тайваний асуудлаарх Хятад улсын байр суурийг илэрхийлэхэд миний бие бэлэн байгаа. АНУ саяхан хуурамч мэдээлэл болон бодит байдалтай нийцэхгүй яриа тараасан учраас бид үнэн байдлыг тодорхойлох шаардлагатай байна гэжээ.
Ван И хэлэхдээ, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятад улс хатуу эсэргүүцэж, олон удаа харилцсаныг үл тоомсорлосон нь үнэндээ АНУ-ын засгийн газрын зөвшөөрөл, зохицуулалтаар БНХАУ-ын Тайваньд хүрсэн хэрэг юм. Ухралтын энэ үйлдэл нь БНХАУ-ын бүрэн эрхэнд ноцтой халдаж, АНУ-ын хийсэн амлалтаас ноцтой зөрчин, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна. Мэдээж Хятад улс үүнд хатуу хариу өгөх болно. Бидний байр суурь хууль ёсны, үндэслэлтэй бөгөөд бидний авч хэрэгжүүлэх бодлого эрс шуурхай, ид  хүчтэй, зүй зохистой, цэргийн сургуулилт нээлттэй, ил тод мэргэжлийн түвшинд явагдсан бөгөөд дотоодын хууль тогтоомж, олон улсын хууль тогтоомж, олон улсын практикт нийцэж байна. Бид хэргийг өдөөгчдөд сэрэмжлүүлэг болгож,  “Тайванийг тусгаар тогтнуулах” -ыг оролдож буй хүчнийг шийтгэх зорилготой юм. Бид БНХАУ-ын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалж, "Тайванийг ашиглан БНХАУ-ыг хязгаарлах" гэсэн АНУ-ын оролдлогыг эрс таслан зогсоож, Тайваний эрх баригчдын " АНУ-д найдаж тусгаар тогтнох" гэсэн хийрхлийг нь эрс таслан зогсоох болно. Бид мөн олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сахин хамгаалж, ялангуяа НҮБ-ын дүрэмд заасан бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх тухай олон улсын хамгийн чухал хууль тогтоолыг хамгаалан мөрдөнө. Хэрэв дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг үл тоомсорлож орхих юм бол АНУ өөрийн хүчиндээ түшиглэх нэрээр бусад улс орон, ялангуяа жижиг, дунд орнуудад хүндэтгэлгүй хандаж, дээрэлхэх болно. Бид ийм зүйлийг огт хүлээн зөвшөөрөхгүй, улс орнууд нэгдэх ёстой бөгөөд ийм тохиолдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд ухралт хийлгэх ёсгүй гэжээ.
БНХАУ нь Тайваний хоолойн одоогийн байдлыг өөрчлөх гэж байна хэмээн АНУ мэдээлж буйтай холбоотойгоор Ван И хэлэхдээ, энэ бол цуурхал тараан гутаан доромжилж буй хэрэг юм. Тайвань угаасаа нэг улс биш, зөвхөн нэг л БНХАУ байдаг. Тайваний хоолойн хоёр эрэг нь нэг л улсынх, энэ бол Тайваний эртнээс одоог хүртэлх бодит байдал мөн гэжээ.
АНУ нь тус бүсэд цэргийн байршуулалтаа нэмэгдүүлж байгаа хэмээх мэдээлэлтэй холбоотойгоор Ван И хэлэхдээ, талууд энэ асуудлаар сонор сэрэмжтэй байхыг хүсэн найдаж байна. Илүү их хямрал үүсгэхээс зайлсхийх талаар бид хатуу сэрэмжлүүлэг өгч байна гэжээ.