Хятад Америкийн цэргийн хамтарсан ажиллагааг цуцалжээ
2022-08-08 16:10:24
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь энэ сарын 8-ны өдөр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ Хятад Америкийн армийн гурван удаагийн солилцооны ажиллагааг Хятад улсын талаас цуцалсан талаар мэдэгдэв.

АНУ-ын армийн дээд удирдагчид сүүлийн үед Хятадын армийн удирдагчидтай хэд хэдэн удаа утсаар ярьсан ч Хятадын тал хүлээж аваагүй хэмээн Америкийн хэвлэлүүдэд бичиж байгаа мэдээллийг тодруулж өгөхийг хүссэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэрбээр, "Тайваний хоолойн өнөөгийн хурцадмал байдал нь бүхэлдээ өдөөн хатгасан шинжтэй бөгөөд Америкийн тал бидний оролцоогүйгээр бий болгосон юм. Үүний хариуцлага, ноцтой үр дагаврыг Америк улс бүрэн хүлээх ёстой. Хятадын тал хоёр орон болон хоёр армийн харилцаа, Тайваний асуудлаар байр сууриа олон удаа илэрхийлж, ялангуяа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси Тайваньд ирэх үеэр Америкийн талтай олон удаа хатуу байр сууринаас харилцаж байсан ч Америкийн тал Пелосигийн айлчлалыг санаатайгаар дэмжиж, үг үйлдэл нь зөрсөөр Тайваний хоолойн хурцадмал байдлыг үүсгэсэн юм" гэв.

АНУ-ын өдөөн хатгасан ноцтой үйлдлийн хариуд Хятад улс Хятад, Америкийн цэргийн тойргийн удирдагчдын утсаар ярих, Хятад, Америкийн Батлан хамгаалах яамны ажлын уулзалт, хоёр улсын тэнгисийн цэргийн аюулгүй байдлын зөвлөлдөх механизмын уулзалт зэрэг найман арга хэмжээг цуцалсан юм. Хятад улсын энэхүү хориг арга хэмжээ нь Америк, Тайванийн өдөөн хатгалгын анхааруулга бөгөөд үндэсний бүрэн эрх, аюулгүй байдлыг хууль ёсны дагуу хамгаалах бүрэн үндэслэлтэй, зүй ёсны үйлдэл юм.