Хятадын цөмийн эрчим хүчний цогцолбор дэлхийд хоёрт орж байна
2022-08-10 10:48:23
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Цөмийн аюулгүй байдлын үндэсний газрын орлогч дарга, Цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын хяналтын газрын дарга Тан Бө энэ сарын 9-ний өдөр танилцуулахдаа, 2022 оны зургадугаар сарын байдлаар, Хятад улсад ажиллаж буй цөмийн эрчим хүчний 54 цогцолбор, баригдаж буй 23 цогцолбор нь нийт тоогоороо дэлхийд хоёрдугаарт орж байна гэв.

Тэрээр мөн өдөр болсон Олон улсын цөмийн инженерийн 29 дүгээр бага хурлын нээлтийн ёслол дээр энэ тухай дурджээ.

Тан Бө хэлэхдээ, цөмийн эрчим хүчний хөгжил нь эрчим хүчний хангамжийг баталгаажуулах, байгаль орчныг сайжруулах, нүүрстөрөгчийн оргил үеийг доошлуулж, нүүрстөрөгчийн дундаж үзүүлэлтийг тогтвортой байлгахад эерэг хувь нэмэр оруулж байна. Хятад улс сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй дэмжихийн зэрэгцээ цөмийн эрчим хүчийг эерэг, аюулгүй, эмх цэгцтэй хөгжүүлэх бодлогыг тодорхойлсон юм. Одоогийн байдлаар ашиглалтад орсон цөмийн цахилгаан цогцолборын аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд байнга сайжирч, олон улсын дээд түвшинд хүрчээ.

Хятадын цөмийн энерги судлалын нийгэмлэгийн дарга Ван Шоужүнь хэлэхдээ, 2021 онд Хятад улс цөмийн эрчим хүчийг идэвхтэй, аюулгүй, эмх цэгцтэй хөгжүүлэх санал тавьсан. 2025 он гэхэд цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 70 сая киловатт хүрэх төлөвтэй байна гэв.