Хятадын хэрэглээний үнийн үзүүлэлт нэмэгджээ
2022-08-10 15:43:42
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын үндэстний статистикийн газраас энэ сарын 10-нд танилцуулсан тоо баримтаас харахад, өнгөрөгч долдугаар сард хүн амын хэрэглээний үнийн үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7 хувиар, өмнөх сараас 0.2 нэгжээр нэмэгдсэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ.

Бүртгэлээс үзвэл, долдугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.3 хувиар, өнгөрсөн сарынхаас 3.4 нэгжээр нэмэгджээ. Гахайн махны үнэ зургадугаар сард зургаан хувиар буурч байсан бол тус сард 20.2 хувиар нэмэгджээ. Жимс ногооны үнэ тус тус 16.9, 12.9 хувиар нэмэгдсэн байна.

Долдугаар сард хүнснээс бусад бүтээгдэхүүн өнгөрөгч оны мөн үеийнхээс 1.9 хувиар нэмэгдэж, өнгөрсөн сарынхаас 0.6 нэгжээр буурчээ. Үүнд бензин болон дизель түлшн, хийжүүлсэн нефтийн үнэ 24.6, 26.7, 22.4 хувиар тус тус нэмэгджээ.