Хятадын эдийн засаг дэлхийд хөшүүрэг болж байна
2022-08-10 15:54:52
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн 22 оронд хийсэн санал асуулгаас үзвэл, хилийн чанад дахь улс орнуудын иргэд Хятад улсын өнгөрсөн 10 жилийн хөгжлийн амжилт ололтыг өндрөөр үнэлсэн бөгөөд тэдний 78.34 хувь нь "Хятадын эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн хөшүүрэг" болж, дэлхийн эдийн засагт эрч хүч нэмж байна гэж үзжээ.

Энэхүү "Шинэ цаг үеийн Хятад улс" хэмээх санал асуулгыг Хятадын Төв радио телевизийн CGTN-ийн зөвлөх байгууллага болон Хятадын Ардын их сургууль хамтран санаачилсан юм. Санал асуулгад оролцсон африкчуудын 91.46 хувь, европчуудын 81.60 хувь, америкчуудын 78.09 хувь нь Хятадын эдийн засгийг өндрөөр үнэлжээ.

Мөн Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ сүүлийн 10 жилд 6100-12000 ам.доллар болтлоо өссөн нь "Гайхалтай амжилт" хэмээн санал асуулгад оролцогчдын 76.65 хувь нь үнэлжээ.