“АНУ-ын гадаад дотооддоо албадлагаар хөдөлмөрлүүлсэн бодит байдал” тайлан гаргав
2022-08-10 19:38:52
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 10-нд Хятадын ГХЯ-ны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, Синьхуа агентлагийн гаргасан “АНУ-ын гадаад дотооддоо албадлагаар хөдөлмөрлүүлсэн бодит байдал” тайланд АНУ байгуулагдсанаас хойших 200 гаруй жилийн хугацааны албадлагаар хөдөлмөрлүүлсэн түүхийн бодит байдал болон их хэмжээний баримтыг олон өнцгөөс танилцуулсан юм. Ташрамд нь би хэдэн зүйлийг тодруулъя, тухайлбал:

Нэгдүгээрт, албадлагаар хөдөлмөрлүүлсэн нь АНУ байгуулагдсан түүх болон хөрөнгө хуримтлуулсан түүхтэй салшгүй холбоотой юм.
Хоёрдугаарт, АНУ-ын дотооддоо албадлагаар хөдөлмөрлүүлэх байдал оршсоор байгаа, одоог хүртэл АНУ-д дор хаяж 500 мянган хүн “Орчин үеийн боолын тогтолцоо”-ны дор амьдарч байгаа юм. Шорон бол АНУ-ын албадлагаар хөдөлмөрлүүлдэг гамшгийн бүс юм.
Гуравдугаарт, АНУ-ын албадлагаар хөдөлмөрлүүлсний үр дагавар нь бусад оронд нөлөөлж, үндэстэн дамнан хүн ам наймаалах, бусад орны хүний эрхэнд халдах зэрэг асуудал үүсгэжээ.
Дөрөвдүгээрт, АНУ-ын нийгэмд оршиж буй албадлагаар хөдөлмөрлүүлэх асуудалд олон улсын хамтын нийгэмлэг анхаарал хандуулсаар байгаа юм гэжээ.