Тайвань болон Хятадын эв нэгдлийн асуудлаарх цагаан ном
2022-08-10 13:07:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал хариуцсан алба, Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас энэ сарын 10-нд "Тайванийн асуудал болон шинэ цаг үеийн Хятадын эв нэгдлийн асуудал" цагаан номыг нийтэлж, Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг гэсэн бодит байдлыг дахин нотолж, ХКН болон Хятадын ард түмний эх орныхоо нэгдэл нягтралыг эрэлхийлж байгаа шийдвэрт зоригийг харуулж, ХКН болон Хятадын засгийн газар шинэ эрин үед эх орныхоо нэгдлийг биелүүлэх байр суурь, бодлогыг тайлбарласан байна.

Цагаан номд тэмдэглэхдээ, Тайвань эрт дээр үеэсээ Хятадын нутаг дэвсгэр гэсэн хууль эрхзүйн үндэслэл тодорхой юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2758 дугаар тогтоол нь Нэг Хятадын зарчмыг харуулсан улс төрийн баримт бичиг юм. Олон улсын практик ч уг тогтоол хүчин төгөлдөр учраас буруу тайлбарлаж болохгүй гэдгийг бүрэн гэрчилсэн байна. Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримтлах ёсзүй юм гэжээ.

Мөн номд тэмдэглэхдээ, "Нэг орон хоёр систем" зарчмаар Тайванийн хоолойн хоёр эргийн энх тайвныг сахиулж эв нэгдлийг эрхэмлэх нь Хятад улсын хөгжил дэвшил, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтад бат бэх үндэс суурь тавьж өгөх болно. Мөн Тайванийн эдийн засаг нийгэмд хөгжлийн асар их боломж олгохын зэрэгцээ Тайванийн өргөн олон ахан дүүст бодит  ашиг хүртээнэ. Тайванийн хоолойн хоёр эргийг энх тайвнаар нэгтгэх нь Хятадын үндэстнүүд, хятадын ард түмэнд хүртээмжтэй төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг, дэлхийн ард түмэнд ч чухал юм гэжээ.