Зорчигчдыг аюулгүй, саадгүй зорчих боломжоор хангаж байна
2022-08-12 16:16:41
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ. Зуны улиралд оюутны зорчих хөдөлгөөн нэмэгдэж, аялал жуулчлал идэвхжин, хүмүүс нутагтаа амрахаар зорьдгоос төмөр замын салбар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр аюулгүй байдлын хяналт шалгалтаа эрчимжүүлж, үйлчилгээний арга хэлбэрээ илүү оновчтой болгож, зорчигчдынхоо аюулгүй, саадгүй аялах боломжийг хангаж байна.

Хятадын Үндэсний төмөр замын группийн сүүлийн үеийн статистик мэдээгээр, долдугаар сарын 1-ний өдрөөс 8-р сарын 11-ний хооронд зуны улирлын тээвэрлэлт явагдаж улсын хэмжээнд төмөр замаар өдөрт дунджаар 7 сая 365 мянган зорчигч тээвэрлэжээ. Наймдугаар сарын 12-ны байдлаар, төмөр замаар 7.2 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байна.

Зуны улиралд Хятадын Төмөр замын компани халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг чангаруулж, биеийн халууны нарийвчилсан хэмжилт, код шалгах, нийтийн зай барих, агааржуулалт, халдваргүйжүүлэлт, тусгаарлах суудал зэргийг нөөцөлж, хамгаалалтын бат бэх халхавчийг буй болгож, зорчигчдын аюулгүй байдлыг баталгаажуулж байна.

Цахилгаан эрчим хүчний хувьд, зуны тээврийн хэрэгслийн эрчим хүчийг хангах зорилгоор цахилгаан эрчим хүчний ачааллын өөрчлөлтийг холбогдох газрууд цаг тухайд нь хянаж, эрчим хүчний хангамжийг хангах төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.