"Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ
2022-08-12 10:19:37
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Катарын хөл бөмбөгийн ДАШТ-ний нээлтийг нэг өдрөөр урагшлуулж, Дохагийн цагаар 11-р сарын 21-нд зохиогдохоор байсныг 11-р сарын 20 болгон өөрчлөх шийдвэрийг Олон улсын хөл бөмбөгийн холбооны зөвлөл гаргажээ. Энэ талаар өчигдөр Олон улсын хөл бөмбөгийн холбооноос мэдээллээ. Дохагийн цагаар 20-ны өдрийн 19:00 цагаас Катар Эквадорын эсрэг тоглолтоор тэмцээн нээлтээ хийх юм. 

ОУХБХ мэдэгдэхдээ, ДАШТ-ий нээлтийн тоглолтуудыг ихэвчлэн зохион байгуулагч орон юмуу эсвэл өмнөх тэмцээний ялагчид эхлүүлдэг уламжлалыг дагасан гэжээ.

"Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ нь 2022 оны 11-р сарын 20-нээс 12-р сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэ нь Ойрхи Дорнодод зохиогдож буй хөл бөмбөгийн анхны ДАШТ гэдгээрээ онцлог.