НҮБ тусгай зохицуулагч томилжээ
2022-08-13 16:38:04
Share
Share this with Close
youtube WeChat

Амир Махмуд Абдулла-гийг НҮБ-ын “Украины үр тарианы тээвэрлэлтийг баталгаажуулах санаачилга”-ын зохицуулагчаар томилж буйгаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш наймдугаар сарын 12-нд мэдэгджээ.

“Украины үр тарианы тээвэрлэлтийг баталгаажуулах санаачилга”-нд Украин, Турк, Орос болон НҮБ өнгөрөгч долдугаар сарын 22-нд гарын үсэг зурсан юм. Энэхүү санаачилга нь Украины үр тариа, хүнсний бүтээгдэхүүн болон тариалангийн бордоог аюулгүйн баталгаатай тэнгисийн тээврийн маршрутаар экспортлохыг батлах зорилготой юм.