Америкийн арми нефть хулгайлжээ
2022-08-14 15:21:55
Share
Share this with Close
youtube WeChat

Сирийн мэдээний агентлагийн 13-нд мэдээлснээр, Америкийн арми мөн өдөр тус орны зүүн хойд нутгаас хулгайлсан нефтиэ Иракийн хилд тээж аваачжээ.

Эх сурвалжийн дагуу, Америкийн арми мөн өдөр нефть ачигч 89 цистерн ачааны машин хөдөлгөж, Сирийн нутгаас хулгайгаар олборлосон газрын тосыг Иракийн нутаг дахь Америк цэргийн баазад аваачсан бол үүнээс өмнө 11-ний өдөр бас 144 цистерн ачааны машинаар хулгайлсан нефтиэ ачсан юм байна. Өдгөө Сирийн зүүн хойд нутгийн олон газар “Сирийн Ардчилсан арми”-йн хяналтад байгаа бол тус армийг голдуу Сирийн Курдуудын зэвсэглэсэн “Ард түмнээ хамгаалах арми” удирдаж, Америк тэргүүтэй хэт даврагч “Исламын улс” бүлэглэлд цохилт өгөх олон улсын холбоотнуудын дэмжлэг авч байдаг юм.

Д.Хүчитбаатар